Wednesday, November 27, 2013

ХОЁР ДУГААР БИЕ ДААЛТ ШҮҮ ЦААШ НЬ ДАМЖУУЛААД БУСАД АНГИЙН ОЮУТНУУДЫГ ДААЛГАВАРАА АВЧ СОМЕНТ ҮЛДЭЭХИЙГ САНУУЛААРАЙ!!!


БИЕ БЯЛДРЫН БОЛОВСРОЛ
Эрүүл чийрэг бие бялдартай гоо зүйн төлөвшлийг олгох нь биеийн хөгжилтөнд тааламжгүй олон хүчин зүйлтэй тэмцэх, биеийн эсэргүүцлийг сайжруулах, өөрийн авъяас чадварын цар хүрээг өргөжүүлэх боломжийг нээж өгдөг. Бие бялдрын соёл бол эрүүл мэндийг хадгалах, биеэ гоо сайхан болгох, эзэн эь байх боломжийг олгодог. Товчхон хэлбэл бие блдрын соёл бол бие махбодоо эрүүл чийрэг болгон өвдөхгүй байх урлагт сургадаг. 
Бие бялдрын хүмүүжил нь хөдөлгөөнийг зааж сургах хүний биеийн чанаруудыг хөгжүүлж, түүнийг удирдахад чиглэгдсэн өвөрмөц онцлогтой хүмүүжлийн нэг төрөл юм. Бие бялдрын хүмүүжил нь бие бялдрын чанаруудыг бүх талаар хөгжүүлж, хөдөлгөөний тдорхой чадвар дадлыг олгож, бие галбирыг зөв тогтоох, эрүүл мэндийг бэхжүүлэх, ажиллах чадварыг өндөр түвшинд олон жилийн туршид хадгалах чадвартай болгодог.
Бие бялдрын хүмүүжил нь үйл хөдөлгөөнийг заах, бие бялдрыг хөгжүүлэх гэсэн хоорондоо ялгаатай хоёр чухал асуудлыг шийдвэрлэдэг. Үйл хөдөлгөөний ач холбогдлыг ойлгуулж, системтэй зааж эзэмшүүлсэнээр амьдралд зайлшгүй шаардлагатай хөдөлгөөний чадвар дадлын нөөцийг нэмэгдүүлж, хүн өөрийн үйл хөдөлгөөнийг хамгийн ашигтайгаар удирдах бие бялдрын зохих боловсролыг олж авдаг. 
Бие бялдрын боловсрол нь системтэй, тусгай биеийн тамирын дасгал болон мэдлэгийг эзэмшсэний үр дүнд бий болдог. Үүнийг сургалтаар эзэмшдэг. 
Бие бялдрын хүмүүжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд сурган хүмүүжүүлэх ухааны олон төрлийн хэрэглүүрийг ашиглахаас гадна гол үүргийг гүйцэтгэж байгаа биеийн тамирын дасгал, байгалийн хүчин зүйл болон орчны эрүүл ахуйн нөлөөллийг бие бялдрын хүмүүжлийн хэрэглүүрт багтаадаг. 
Бие бялдрын хүмүүжлийн зүй тогтлын дагуу зохион байгуулалтай давтаж байгаа хүний идэвхитэй хөдөлгөөнийг биеийн тамирын дасгал гэнэ. 
Хүн олон янзын хөдөлмөрийн, амьдрал ахуйн гэх мэт үйл хөдөлгөөнийг амьдралын явц дунд гүйцэтгэж байдаг. Хөдөлгөөн болгон биеийн тамирын дасгал биш юм. Биеийн тамирын дасгалын энгийн хөдөлгөөнөөс ялгагдах онцлог шинж нь бие бялдрын хүмүүжлийн зүй тогтлын дагуу ямар нэг тодорхой зорилтыг шйидвэрлэж байгаа агуулга хэлбэрээс хамаарна. 
Жишээлбэл: Алхалтын хөдөлгөөнийг бие бялдрын хүмүүжлийн ямар нэг зорилтыг шйидвэрлэхэд ашиглавал биеийн эд эрхтэний үйл ажиллагааг идэвхжүүлж, бие бялдрын гол чанарыг хөгжүүлэхэд чухал хэрэглүүр болж сая үр дүн, ач холбогдолоо өгнө. Ер нь хүний бүх үйл хөдөлгөөн эхлээд өдөр тутмын ахуй амьдралын олон төрлийн ажил хөдөлмөрийн явцад үүсч, цаашид эдгээр хөдөлгөөн нь өөрчлөгдөн хувирч боловсронгуй болсоор гүйх, алхах, шидэх, саад давах, усанд сэлэх гэх мэт бие бялдрыг хөгжүүлэх хэрэглүүр болсон байна.

Бие бялдрын өсөлт хөгжилт
Бие бялдрын хүмүүжил олгохдоо хүүхдийн өсөлт, байжилтын явцад бие махбодид явагдах биологийн өөрчлөлтийн шинж төрхийг заавал харгалзан үзэх шаардлагатай. Өсөлт ба хөгжилт гэдэг нь бие махбодид явагдаж байгаа үйл ажиллагаа хоорондоо харилцан уялдаатай хоёр тал юм. Хүний насны үе шат бүрд бие махбодын өсөлт хөгжилт нь харилцан адилгүй явагдах бөгөөд түүний үндэс нь бие махбодийн доторх бодисын солилцоо юм. Өөрөөр хэлбэл хүний бие бялдар нь насны үечлэлээс хамаарч байгалийн хөгжлийн дагуу хөгжих явц нь эхлээд давшингуй эрчимтэй, дараа нь харьцангуй тогтонги, цаашдаа буурах хандлагатай болдог. 
Өсөлт гэдэг нь бие махбодь бүхэлдээ болон тусгай эд эрхтэн хэмжээний хувьд өсөн нэмэгдэх тооны өөрчлөлтийг хэлнэ. 
Хөгжилт гэдэг нь эд эрхтэн бүтэц, зохион байгуулалт болон үйл ажиллагааны хувьд боловсронгуй болж хөгжих чанарын өөрчлөлт юм.
Хүний бие бялдрын хөгжлийн бусад шинж тэмдгийг бодвол хамгийн тогтвортой нарийн нийлмал үзүүлэлт нь биеийн өндрийн өсөлт байдаг. Биеийн өндрийн өсөлт нь дотоод, гадаад олон хүчин зйүлээс шалтгаалах бөгөөд өндрийн өсөлтөнд нөлөөлөх гол хүчин зүйл бол хоол тэжээлээс гадна биеийн тамир, спорт, хөдөлмөр, нар агаар, байгаль, цаг уур зэрэг олон хүчин зүйл нөлөөлнө. 
Бие бялдрын өсөлт нь хүний биеийн өндөр жин, цээжний тойрог, толгойн тойрог, уушигны амьдралын багтаамж зэрэг үзүүлэлтээр хэмжигддэг. 
Бие бялдрын хөгжилт гэж хүний амьдралын бүхий л хугацааны биеийн тогтоц, хэлбэр, бүтэц, эд эрхтний үйл ажиллагаатүүний өөрчлөгдөж байгаа явцыг нэрлэнэ. Бие бялдрын хөгжилт бол биеийн бүтэц, үйл ажиллагаа хоёрын нэгдмэл шинж чанар бөгөөд бие бялдрын хүчний нөөцийг тодорхойлно. 
Хүний биеийн өсөлт хөгжилтөнд нийгмийн, байгалийн, биологийн зэрэг олон хүчин зүйл нөлөөлнө. Хүн төрснөөс эхлээд өтөлж өвгөрөх хүртэл бие бялдрын хөгжилт нь байнга өөрчлөгдөж байдаг жамтай. Хүний амьдралын эхний 18-20 жилд өсөлт хөгжилт эрчимтэй явагддаг. Бие бялдрын өсөлт, хөгжилтийг хэмжих хамгийн энгийн арга нь өөрийн жин, өндрийн хэмжээг мэдэх хэрэгтэй. Хүний биеийн хэмжээ харьцаанууд настай уялдан өөрчлөгдөнө. Бие бялдрын хөгжилт нь дараах үндсэн чанараас бүрддэг. Үүнд: Хурд, хүч, тэсвэр, уян хатан, шаламгай байдлыг биеийн хөгжилтийн чанарууд гэж үздэг. 
Уян хатан чанар: Хөдөлгөөнийг ихээхэн далайцтайгаар хийх бүхий л чадварыг биеийн уян хатан чанар гэнэ. Хөдөлгөөний дээд зэргийн далайц нь уян хатан чанарыг тодорхойлох хэмжээ болдог. Биеийн уян хатан чанарыг өнцөг ба сантметрээр хэмжиж тодорхойлно. Мөн төрөл бүрийн дасгалыг хийж гүйцэтгэж байгаа байдлаар үнэлж дүгнэнэ. Уян хатан чанар нь 17-17 насанд эрчимтэй хөгжих боломжтой. 
Хурд: Тухайн нөхцөлд хамгийн богино хугацаанд хөдөлгөөнийг гүйцэтгэх хүний бие бялдрын чанарыг хурд гэнэ. Хөдөлгөөн нь туйлын богино хугацаанд ямар нэг ядралт цуцалтгүй хурдны хэлбэрээр илэрч гардаг. Хурдны илрэлийн гурван хэлбэр байдаг. Үүнд: 
1. Хариу үйлдлийн хурд
2. Нэг хөдөлгөөний хурд
3. Хөдөлгөөний давтамж 
Хурдны илрэлийн энэ гурван хэлбэр нь нэг нэгээсээ харьцангуйгаар үл хамаарна. Хурд нь хүний мэдрэлийн процессуудын хурдан хөдөлгөөн, хурдны эрч, булчингийн уян хатан байдал, суллах чадвар, сэргэлтийн болон биохимийн механизмын үйл ажиллагаатай холбоотой учир хурдыг нэлээд хэд хэдэн хувилбар өргөөр тодорхойлдог. 
Хүч: Хүний ажиллах чадварыг тодорхойлдог гол үзүүлэлтийн нэг юм. Хүчний чанарын үзүүлэлтийг биеийн гол гол булчингуудыг хамран оролцуулсан эсэргүүцэл давах төрлийн дасгалын тусламжтайгаар хэмждэг. Хүч гэдэг нь гадаад орчноос үзүүлж байгаа эсэргүүцэл буюу сөрөг үйлчлэлийг булчингийн оролцоотойгоор давах чадвар юм. Өөрөөр хэлбэл хүчний тусламжтай эсрэг үйлчилж буй нөлөөг давах чадварыг хэлнэ. Хүчийг дотор нь гурав хуваана. 
1. Дээд зэргийн хүч – Хамгийн их хэмжээний хүчээр булчин агшихийг хэлнэ.
2. Огцом гарах хүч – Эсэргүүцлийг давах богино хугацаанд булчин агшмхыг хэлнэ.
3. Хүчний тэсвэр – Биеийн ачааллыг үргэлжилсэн хугацаагаар эсэргүүцэн давах хүчийг хэлнэ. 
Тэсвэр: Тэсвэр гэдэг нь ажлын эрчмээ бууруулахгүйгээр удаан хугацаанд ажиллах чадварыг тэсвэр гэнэ. Тэсвэр олгох биеийн тамирын төрөл бүрийн дасгал нь хүний мэдрэлийн болон зүрх судасны системийн ажиллагааны ажиллах боломж, бодисын солилцооны хэмжээ, бусад эрхтэн системийн үйл ажиллагааны зохицолдоонд онцгой өөрчлөлт оруулдаг учраас ихэнх дасгал нь голдуу жигд давтагдах хөдөлгөөнтэй байдаг.  Тэсвэрийг ажил үргэлжлэх хугацаагаар нь 3 хуваана.
1. Удаан хугацааны тэсвэр: 8 минутаас дээш хугацаанд эрчмээ хадгалж ажиллах чадварыг хэлнэ. 
2. Дунд зэргийн тэсвэр: 2-8 минутын турш цуцахгүйгээр ажиллах чадварыг хэлнэ.
3. Богино хугацааны тэсвэр: 45 секундээс 2 минутын хугацаанд маш эрчимтэй ажиллах чадварыг хэлнэ. 
Тэсвэрийн хэмжээ хоёр янзаар илэрнэ. Үүнд: 
1. Ерөнхий тэсвэр: Хүний биеийн үйл ажилагааг нийтэд нь хамаарч дунд зэргийн эрчимтэйгээр үргэлжилж гүйцэтгэх чадвар юм. Ерөнхий тэсвэрийн физиологийн үндэс нь хүчилтөрөгчтэй нөхцөлд ажиллах боломж юм.
2. Тусгай тэсвэр: Тодорхой чиглэлийн ажлуудыг гүйцэтгэхэд илэрдэг тэсвэр юм. Тухайлбал: хүчний тэсвэр, хурдны тэсвэр гэх мэт. 
Авхаалж самбаа ба тэнцвэр: Авхаалж гэдэг нь нэгэн зэрэг буюу дэс дараалан хэд хэдэн үйл ажиллагааг авцалдаатайгаар хослуулан үйлдэх чадвар бөгөөд хүний хөдөлгөөнийг гүйцэтгэх төвийн болон захын хэсгүүдийн харилцан уялдаатай үйл ажиллагааны үр дүнд илрэх нэгдмэл үйл ажиллагаа юм. 
Авхаалж самбаа янз бүрийн нөхцөлд хөдөлгөөнөө зөв удирдах, шинэ хөдөлгөөнийг богино хугацаанд сурах, шаардлагатай тохиолдолд өөрчлөх, санамсаргүй гэнэтийн учралд хурдан зөв шийдвэр гаргах чадвар юм. Авхаалж самбаа нь тодорхой хөдөлгөөнийг далайцтайгаар гүйцэтгэх үед биеийн тэнцвэрт байдлыг хадгалан, хөдөлгөөнийг зохицуулан гүйцэтгэх чадвар юм. Хөдөлгөөнийг зохицуулах чадварт биеийн орон зайн баримжаа, дасгалыг оновчтой хийх чадвар, хүч, хугацааны үзүүлэлт, статик ба динамик тэнцвэр байдаг. 

Бэлтгэсэн багш Р.Гантулга /Док-нт/

Өглөөний дасгал
Биеийн хүчний дасгал нь бие махбодод сайнаар үйлчилж, төв мэдрэлийн системд нөлөөлөх замаар оюун ухааны ажиллах чадавхийг онцгой дээшлүүлдэг ажээ.
Өглөөний дасгал нь  бүхэл өдрийн туршид эерэгээр нөлөөлөх ба шөнө унтаж амарсны дараа ийм гимнастикийг хэвтээ буюу зогсоо байдлаар хийх нь бие махбодыг илүү хүнд нөхцөлд ажиллахад аажмаар дасгаж өгдөг байна.  

  1. Өглөө ямар ч хүч тэнхээ байдаггүй бас сэтгэл санаа тогтворгүй байдаг. Өглөөний дасгал бол бие организмыг энергиэр дүүргэх, сэтгэл санаа сэргээж өгөх,мөн тааварлаж мэдэхгүй энэ ачаалалттай өдрүүдэд бэлэн байлгах гэж л байдаг шүү дээ. Бага зэрэг хөдөлж эхлэхэд л та дасгал хийхэд бэлэн болно.
  2. Дасгал хийх цаг байдаггүй. Харин танд ямар ч зорилгогүй зөөлөн буйдан дээр хэвтэх, гэр дотроо холхих, зурагтаар нэвтрүүлэг үзэх цаг олдоод байдаг. 5-7 минутын өглөөний дасгал хийх цаг харин олдохгүй байна гэж үү? Ихэнх тохиолдолд энэ зүйлд цаг бага байдагийн нотолгоо бол залхууралттай холбоотой юм. Гэвч өөр зүйлүүд бас байдаг л даа. Энэ ньмэдээж өглөөнөөс бүүр орой хүртэл маш их ажилтай болон гэрийн ажил гэх мэт. Гэхдээ энэ бол бүүр маш ховор. Тийм биз?
  3. Өглөөний дасгалууд биенд муу. Ямар ч биенд ачаалал өгөх нь сайн болон муу талтай. Бүх зүйл та хэр зөв хийж байгаагаас шалтгаална.

Танд маш амархан бөгөөд энгийн арга зааж өгье:

  1. Та өөрийн бие организмыг маш тайван байлгах хэрэгтэй бөгөөд яаралгүйгээр босон нүүр гараа угаах хэрэгтэй. Үүнд 10-15 минут зарцуулагдах болно.
  2. Өглөөний дасгалыг хөнгөхөн бие халаалтаас эхлэх ёстой ба цусны эргэлтийг сайжруулна.
  3. Та өглөөний дасгалыг хийснээр яг ямар үр дүнд хүрэхээ бодох: үүнд та сэргэхийн тулд эсвэл өөрийн жингийн асуудал болон сунгалтийн дасгал маягаар хийж болно.

  • Сэрэх.
  • Гүйцэт сэрэх.
  • Бие халаалт 2-3 мин.
  • Үндсэн дасгалууд ойролцоогоор 3 мин.

Бие халаалтийн дасгалууд:

  1. Толгойн дасгал. Толгойг дээш доош болон баруун зүүн тийш эргүүлнэ.
  2. Гарны дасгал. Гарын бугуйг цагийн зүүний дагуу болон эсрэг эргүүлнэ.
  3. Тохойн дасгал. Тохойг гарын бугуйтай адил эргүүлэх дасгал.
  4. Мөрний дасгал. 2 гараа зэрэг дээрээс доош эргүүлэх.
  5. Цээжээрээ урагш хойш болон таазыг сайн хөдөлгөх.
  6. Хөлийг урагш хойш болгох дасгал.
  7. Өвдөгийг нуглах дасгал.
  8. Хөлөө шагайн үеэр эргүүлэх дасгал
Бие халаалтын дасгал

Дасгал№1
Гар ба мөрний булчинд зориулагдана.
Б/б: Үндсэн зогсолт
1-2. Мөрний үеэр тохойг арагш савна
3-4. Тохойн үеэр тэнийлгэн мөрний үеэр арагш нь савна.
Гараа арагш савах үед амьсгал авч, гараа урагш болгоход амьсгал гаргана.

Дасгал№2
Гар ба мөрний булчин оролцоно.
Б/б: Баруун гар дээш, зүүн гар доош буулгаж, гар зангидан зогсоно.
1-2 баруун гар дээш арагш, зүүн гар доош арагш нэгэн зэрэг савна.
3-4 эсрэг талдаа давтана. Дасгал гүйцэтгэх үед амьсгал түгжихгүй, жигд байна.

Дасгал№3
 Их биеийн булчинд зориулагдана.
Б/б: Хөлдөө мөрний хэмжээний зайтай, цээж эгц гар ташаанд авч зогсоно.
1-3 Бөхийж гар шаланд хүргэн намалзах хөдөлгөөн хийнэ.
4. Б/б
5-7 Гэдийн намалзах хөдөлгөөн хийнэ.
8. Б/б
9-11. Баруун гар тийш хазайж, намалзах хөдөлгөөн хийнэ
12. Б/б
13-15 Зүүн гар тийш хазайж намалзах хөдөлгөөн хийнэ.
16. Б/б
Их бие тэнийж эгцрэх үед амьсгал авч бөхийх, гэдийх, хазайх үед амьсгал гаргана.

Дасгал№4Хөл гарын булчинд зориулагдана.
Б/б: Хөлд мөрний хэмжээний зайтай зогсоно.
1-3 Гараа урагш өргөн сууж босон намалзах хөдөлгөөн хийнэ.
4. Б/б орно. Босох үедээ амьсгал авч, суухдаа амьсгал гаргана.

Дасгал№5 
Их биеийн булчинд зориулагдана.
Б/б: Хөлд мөрний хэмжээнээс бага зэрэг илүү зайтай, гараа толгойн ард авч зогсоно.
1-3. Баруун тийш их биеэрээ тойрог хөдөлгөөн хийнэ.
4. Б/б
5-7. Зүүн тийш их биеэрээ тойрог хөдөлгөөн хийнэ
8. Б/б Гэдийх үедээ амьсгал авч, хазайх ба бөхийх үедээ амьсгалаа гаргана.

Дасгал№6 Хөл, их биеийн булчинд зориулагдана.
Б/б: Баруун хөлөө хажуу тийш аль болох хол тавина.
1.    Баруун хөл өвдгөөр нь нугалж сууна.
2.    Б/б
3.    Зүүн хөлөөс хажуу тийш давших хөдөлгөөн хийж өвдөг нугалж сууна.
4.    Б/б
Босох үедээ амьсгал авч суух үедээ амьсгалаа гаргана.

Дасгал№7
Их биеийн булчинд зориулагдана.
Б/б: Хөлд мөрний хэмжээнээс илүү зай авч зогсоно.
1-3. Бүсэлхий хэсгээр баруун тийш, хазайн улмаар бөхийж, баруун гараа зүүн хөлийн өлмийд хүргэн тойрог хөдөлгөөн хийнэ.
4.Б/б
5-7. Бүсэлхий хэсгээр зүүн тийш хазайн, улмаар бөхийн, зүүн гараа баруун хөлийн өлмийд хүргэн тойрог хөдөлгөөн хийнэ.
8. Б/б
Их бие эгцлэх үед амьсгал авч, хазайх бөхийх үедээ амьсгалаа гаргана.
Ямар ч дасгалд заавал бие халаалт (2-3 минут) хийх хэрэгтэй. Учир нь таны идэвхитэй бүх үйл явцын эхлэл ба үндсэн ачаалалд бэлдэх бэлтгэл гэсэн үг. Хэрвээ та сэргэх л зорилготой бол үүгээр дуусгаж болно. Хэрэв ихийг хүсэж байвал бие халаалтийн араас үндсэн дасгалуудыг хийнэ. Энэ нь сунгалт юм уу хүчний дасгалуудаар цааш үргэлжлэх болно.

Анхаарал хандуулж идэвхитэй суралцсанд баярлалаа.
Нийтэлсэн: Багш Р.Гантулга
Оюутнуудаа Өглөөний дасгалаа тус блогийн "Дасгал хөдөлгөөн" гэсэн хэсэг рүү ороод хуулж хэвлэж аваад хийж хэвшин шалгуулж оноогоо аваарай.

Р.Гантулга

Monday, November 25, 2013

   оюутнуудаа энэ текстээс эхлэн уншиж, судалж асуугдах бие даалтын сэдвүүд эхэлж байгаа шүү. 

     Эрүүл мэнд
           
Эрүүл мэнд гэдэг нь зөвхөн өвчин эмгэгүй, эрхтэн бүрэн байх төдийг хэлэх бус, бие бялдар, оюун санаа, нийгэм, ахуйн сайн сайхан байдлыг хэлнэ.
Нэгэн удаа Сократаас “ Хүний амьдралд хамгийн үнэтэй, чухал юм юу вэ? Эд баялаг уу? Нэр алдар уу?” гэж асуужээ. Ауга их ухаантан “Эд баялагч, нэр алдар ч хүнийг аз жаргалтай болгож чадахгүй. Эрүүл гуйлагчин өвчтэй Хаанаас ч аз жаргалтай” гэж хариулжээ.
Эрүүл мэнд сайтай байна гэдэг нь хүний баяр цэнгэл, аз жаргалын нэгэн эх үндэс бөгөөд маш удаан хуримтлагддаг, түргэн, амархан алдаж болох зүйл юм.
Эрүүл мэнд гэж юу юм бэ? Харамсалтай нь анагаах ухаанд нийтээр зөвшөөрсөн тодорхойлолт байхгүй байна. Олон эмч-эрдэмтэд өөр өөрийнхөөрөө үзсэнээр тайлбарладаг. В.Г.Спиркин “Эрүүл мэнд бол амьдралын бүхийл үйл ажиллагааг бүрэн төгс гүйцэтгэх болон ажиллах хэлбэрийг хангадаг бие хүний бие махбодын байдал мөн” хэмээн тодорхойлжээ. Гэхдээ гол нь эрүүл мэндийг тодорхойлоход гол нь биш, харин яаж эрүүл чийрэг, хүч тэнхээтэй байх, үүнийгээ амьдралынхаа туршид хэрхэн хадгалах явдал юм.
Эрүүл мэндэд дараах хүчин зүйлс нөлөөлж байдаг. Үүнд:
-       Нийгмийн /улс төр, эдийн засаг, нийгмийн анги давхарга/
-       Хүрээлэн буй орчны буюу экологийн
-       Биологийн
-       Соёлын / үнэт өв, сүсэг, ёс заншил, аж төрөх хэв маяг/
-       Хувь хүний / бие махбод, зан үйл, эрүүл мэндийн боловсрол /
Эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйл нь үндсэндээ нийгэм эдийн засгийнх байдаг учраас эмчилгээ нь мөн л нийгэм эдийн засгийнх байх ёстой.

1.2.        Эрүүл мэндийн боловсролын тухай

Эрүүл мэндийн боловсрол нь хүний эрүүл аж төрөх ёсыг сонгон авахад, эрүүл мэндийн үйлчилгээг ашигтайгаар, ухаалаг зөв хэрэглэхэд, мөн хувь хүн болоод хамт олон өөрийн шийдвэрийг гаргахад тусалж, эрүүл мэнд, орчноо дэмжихэд нөлөөлдөг.
      Эрүүл мэндийн боловсролын зорилго нь хүн өөрийн хүч чармайлт, үйл ажиллагаагаар эрүүл мэндээ зохих түвшинд хүргэхэд туслах явдал юм.
      Эрүүл мэнд нь нэг юмнаас бус харин олон тодорхой хүчин зүйлээс бүрдсэн цогц ойлголт байдаг учраас эрүүл мэндийн асуудлыг хүмүүст ойлгуулахад бүхэл бүтэн хэмээн гол санаанд тулгууолана. Өөрөөр хэлбэл эрүүл мэнд нь бие биеэсээ хамааралтай хэд хэдэн хэсгээс бүрдэнэ гэж ойлгох хэрэгтэй. Хэрэв эдгээрийн нэг нь л орхигдвол бусад хэсэгтээ заавал сөрөгөөр нөлөөлдөг. Иймээс хэсэг тус бүрийг бүхэл бүтэн эрүүл мэнд гэдэг ойлголтын нэг хэсэг гэж авч үзнэ. Үүнд бие бялдрын, сэтгэл хөдөлөлийн, сэтгэхүйн, бие хүний, оюун санааны, нийгмийн эрүүл мэнд зэрэг багтана.

      Бие бялдрын эрүүл мэнд
      Бие махбодийн эрүүл мэндийн үйл ажиллагаа нь эрхтэн систем бүрийн эрүүл мэндээс шууд хамаарна. Бид бие махбодийн үйл ажиллагааг ойлгосноороо бие эрүүл байна уу, эсвэл ямар нэг эмгэгтэй байна уу гэдгийг өөрөө тодорхойлж чаддаг болох нь чухал юм.

Сэтгэхүйн эрүүл мэнд
Мэдээллийг хэрхэн хүлээн авах, хэрэгтэй мэдээллийг хаанаас авах, олж авсан мэдээллийг хэрхэн ашиглах вэ гэдгийг мэдэхтэй холбоотой. Бид янз бүрийн эх сурвалжаас мэдлэг хуримтлуулах чадвартай байхаас гадна өөрийн биетэй холбоотой ямар нэг шийдвэр гаргахдаа цуглуулсан мэдээллийг ашиглаж, зөв шийдвэр гаргаж чаддаг байх ёстой.

Сэтгэл хөдөлөлийн эрүүл мэнд
Мэдрэхүйг ойлгох түүнийг илэрхийлэх чадвартай холбоотой. Бид өөрийгөө болон бусдыг хэрхэн ойлгож мэдсэнээ бусдада ойлгохуйц аргаар илэрхийлдэг. Хүн сэтгэлийн хөдөлгөөнөө зохицуулж, барьж чаддаг байхаас гадна сэтгэлийн хөдөлгөөний ямар нь байж болох, ямар нь байж болохгүйг мэддэг байх шаардлагатай.

Оюуны эрүүл мэнд
Эрүүл мэндийн хамгийн чухал хэсэг юм. Оюуны эрүүл мэнд нь бидний оршин буй гол утга учир бөгөөд хамгийн үнэ цэнэтэй хамгийн чухал зүйл бөгөөд хүний эрүүл мэндийн нэг гол хэсэг юм.

Бие хүний эрүүл мэнд
Бид өөрийгөө хувь хүний хувьд хэрхэн ойлгодог, бидний бие хэрхэн хөгждөг, бид ямар амжилтанд хүрнэ гэж итгэдэг, хувь хүн юуг амжилт гэж үздэгтэй холбоотой.
            Бидний хэн ч гэсэн хүсэл зорилгодоо өөрийн өвөрмөц аргаар хүрдэг. Жишээлбэл: зарим хүн ажил, албан тушаалаар хүсэл нь ханадаг байхад зарим нь гар орон, бас нэг хэсэг нь бусдын төлөө хийж буй үйлсээр хүсэл нь ханадаг. Ийм учраас бид хүслээ дээд зэргээр хангаж чадах тийм зорилтыг тодорхойлох хэрэгтэй юм.

Нийгмийн эрүүл мэнд
Бид өөрсдийгаөө эрэгтэй, эмэгтэй хүний хувьд хэрхэн үздэг, бусад хүн хэрхэн харьцдагтай холбоотой. Өөрөөр хэлбэл, ямар ч хүнтэй харьцаж чадах дадлагыг эзэмшсэн байх ёстой.


Эрүүл мэндийн эдгээр зургаан хэсэг бүр нь хоорондоо уялдаатай бөгөөд бие биедээ харилцан нөлөөлнө. 
Бэлтгэсэн багш Р.Гантулга
2013.11.25