Monday, November 25, 2013

   оюутнуудаа энэ текстээс эхлэн уншиж, судалж асуугдах бие даалтын сэдвүүд эхэлж байгаа шүү. 

     Эрүүл мэнд
           
Эрүүл мэнд гэдэг нь зөвхөн өвчин эмгэгүй, эрхтэн бүрэн байх төдийг хэлэх бус, бие бялдар, оюун санаа, нийгэм, ахуйн сайн сайхан байдлыг хэлнэ.
Нэгэн удаа Сократаас “ Хүний амьдралд хамгийн үнэтэй, чухал юм юу вэ? Эд баялаг уу? Нэр алдар уу?” гэж асуужээ. Ауга их ухаантан “Эд баялагч, нэр алдар ч хүнийг аз жаргалтай болгож чадахгүй. Эрүүл гуйлагчин өвчтэй Хаанаас ч аз жаргалтай” гэж хариулжээ.
Эрүүл мэнд сайтай байна гэдэг нь хүний баяр цэнгэл, аз жаргалын нэгэн эх үндэс бөгөөд маш удаан хуримтлагддаг, түргэн, амархан алдаж болох зүйл юм.
Эрүүл мэнд гэж юу юм бэ? Харамсалтай нь анагаах ухаанд нийтээр зөвшөөрсөн тодорхойлолт байхгүй байна. Олон эмч-эрдэмтэд өөр өөрийнхөөрөө үзсэнээр тайлбарладаг. В.Г.Спиркин “Эрүүл мэнд бол амьдралын бүхийл үйл ажиллагааг бүрэн төгс гүйцэтгэх болон ажиллах хэлбэрийг хангадаг бие хүний бие махбодын байдал мөн” хэмээн тодорхойлжээ. Гэхдээ гол нь эрүүл мэндийг тодорхойлоход гол нь биш, харин яаж эрүүл чийрэг, хүч тэнхээтэй байх, үүнийгээ амьдралынхаа туршид хэрхэн хадгалах явдал юм.
Эрүүл мэндэд дараах хүчин зүйлс нөлөөлж байдаг. Үүнд:
-       Нийгмийн /улс төр, эдийн засаг, нийгмийн анги давхарга/
-       Хүрээлэн буй орчны буюу экологийн
-       Биологийн
-       Соёлын / үнэт өв, сүсэг, ёс заншил, аж төрөх хэв маяг/
-       Хувь хүний / бие махбод, зан үйл, эрүүл мэндийн боловсрол /
Эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйл нь үндсэндээ нийгэм эдийн засгийнх байдаг учраас эмчилгээ нь мөн л нийгэм эдийн засгийнх байх ёстой.

1.2.        Эрүүл мэндийн боловсролын тухай

Эрүүл мэндийн боловсрол нь хүний эрүүл аж төрөх ёсыг сонгон авахад, эрүүл мэндийн үйлчилгээг ашигтайгаар, ухаалаг зөв хэрэглэхэд, мөн хувь хүн болоод хамт олон өөрийн шийдвэрийг гаргахад тусалж, эрүүл мэнд, орчноо дэмжихэд нөлөөлдөг.
      Эрүүл мэндийн боловсролын зорилго нь хүн өөрийн хүч чармайлт, үйл ажиллагаагаар эрүүл мэндээ зохих түвшинд хүргэхэд туслах явдал юм.
      Эрүүл мэнд нь нэг юмнаас бус харин олон тодорхой хүчин зүйлээс бүрдсэн цогц ойлголт байдаг учраас эрүүл мэндийн асуудлыг хүмүүст ойлгуулахад бүхэл бүтэн хэмээн гол санаанд тулгууолана. Өөрөөр хэлбэл эрүүл мэнд нь бие биеэсээ хамааралтай хэд хэдэн хэсгээс бүрдэнэ гэж ойлгох хэрэгтэй. Хэрэв эдгээрийн нэг нь л орхигдвол бусад хэсэгтээ заавал сөрөгөөр нөлөөлдөг. Иймээс хэсэг тус бүрийг бүхэл бүтэн эрүүл мэнд гэдэг ойлголтын нэг хэсэг гэж авч үзнэ. Үүнд бие бялдрын, сэтгэл хөдөлөлийн, сэтгэхүйн, бие хүний, оюун санааны, нийгмийн эрүүл мэнд зэрэг багтана.

      Бие бялдрын эрүүл мэнд
      Бие махбодийн эрүүл мэндийн үйл ажиллагаа нь эрхтэн систем бүрийн эрүүл мэндээс шууд хамаарна. Бид бие махбодийн үйл ажиллагааг ойлгосноороо бие эрүүл байна уу, эсвэл ямар нэг эмгэгтэй байна уу гэдгийг өөрөө тодорхойлж чаддаг болох нь чухал юм.

Сэтгэхүйн эрүүл мэнд
Мэдээллийг хэрхэн хүлээн авах, хэрэгтэй мэдээллийг хаанаас авах, олж авсан мэдээллийг хэрхэн ашиглах вэ гэдгийг мэдэхтэй холбоотой. Бид янз бүрийн эх сурвалжаас мэдлэг хуримтлуулах чадвартай байхаас гадна өөрийн биетэй холбоотой ямар нэг шийдвэр гаргахдаа цуглуулсан мэдээллийг ашиглаж, зөв шийдвэр гаргаж чаддаг байх ёстой.

Сэтгэл хөдөлөлийн эрүүл мэнд
Мэдрэхүйг ойлгох түүнийг илэрхийлэх чадвартай холбоотой. Бид өөрийгөө болон бусдыг хэрхэн ойлгож мэдсэнээ бусдада ойлгохуйц аргаар илэрхийлдэг. Хүн сэтгэлийн хөдөлгөөнөө зохицуулж, барьж чаддаг байхаас гадна сэтгэлийн хөдөлгөөний ямар нь байж болох, ямар нь байж болохгүйг мэддэг байх шаардлагатай.

Оюуны эрүүл мэнд
Эрүүл мэндийн хамгийн чухал хэсэг юм. Оюуны эрүүл мэнд нь бидний оршин буй гол утга учир бөгөөд хамгийн үнэ цэнэтэй хамгийн чухал зүйл бөгөөд хүний эрүүл мэндийн нэг гол хэсэг юм.

Бие хүний эрүүл мэнд
Бид өөрийгөө хувь хүний хувьд хэрхэн ойлгодог, бидний бие хэрхэн хөгждөг, бид ямар амжилтанд хүрнэ гэж итгэдэг, хувь хүн юуг амжилт гэж үздэгтэй холбоотой.
            Бидний хэн ч гэсэн хүсэл зорилгодоо өөрийн өвөрмөц аргаар хүрдэг. Жишээлбэл: зарим хүн ажил, албан тушаалаар хүсэл нь ханадаг байхад зарим нь гар орон, бас нэг хэсэг нь бусдын төлөө хийж буй үйлсээр хүсэл нь ханадаг. Ийм учраас бид хүслээ дээд зэргээр хангаж чадах тийм зорилтыг тодорхойлох хэрэгтэй юм.

Нийгмийн эрүүл мэнд
Бид өөрсдийгаөө эрэгтэй, эмэгтэй хүний хувьд хэрхэн үздэг, бусад хүн хэрхэн харьцдагтай холбоотой. Өөрөөр хэлбэл, ямар ч хүнтэй харьцаж чадах дадлагыг эзэмшсэн байх ёстой.


Эрүүл мэндийн эдгээр зургаан хэсэг бүр нь хоорондоо уялдаатай бөгөөд бие биедээ харилцан нөлөөлнө. 
Бэлтгэсэн багш Р.Гантулга
2013.11.25

55 comments:

  1. охб-1 Ариунзаяа бие даалтын сэвдийг хүлээн авлаа

    ReplyDelete
  2. Охб-1 Айбота бие даалтын сэдвээ хүлээн авлаа

    ReplyDelete
  3. ОХБ-1 Балчин бие даалтын сэдэв хүлээнэ авав. 2013.11.27 нд

    ReplyDelete
  4. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  5. Б.У-8 З. Энх-Амгалан бие даалтын сэдвээ авлаа.

    ReplyDelete
  6. мас-1 Буяннэмэх бие даалтын сэдвээ авлаа

    ReplyDelete
  7. Бу8 Батсүхийн Мөнхжаргал бие даалтын сэдвээ авлаа.

    ReplyDelete
  8. Б.У-8 Батсайханы Мөнхзаяа бие даалтаа авлаа.

    ReplyDelete
  9. Б.У-8 Батбаяр Уянга бие даалтын сэдвээ авлаа.

    ReplyDelete
  10. мас-1 эрдэнэбилэг Загдцэсэм бие даалтаа авлаа.

    ReplyDelete
  11. сайнуу багшаа бие даалтаа авлаа бу8 Түвшинжаргал

    ReplyDelete
  12. Б.У-8 Э. Болортуяа бие даалтын сэдвээ авлаа.

    ReplyDelete
  13. МАС-1 Х.Батцэцэг бие даалтын сэдвээ авлаа.

    ReplyDelete
  14. БУ-8 Соёл-Эрдэний Хулан бие даалтаа авлаа

    ReplyDelete
  15. БУ-8 Отгонбаярын Батцэцэг бие даалтаа авлаа

    ReplyDelete
  16. БУ-8 Ганбатын Атарбат бие даалтын сэдвээ авлаа ;)

    ReplyDelete
  17. ÁÓ-2 Áîëîðöýöýã áèå äààëòûí ñýäâýý àâëàà.

    ReplyDelete
  18. bu-2 bolortsetseg bie daaltiin sedev awlaa

    ReplyDelete
  19. ахо-1 Зоригтбаатарын Шинэбаяр бие даалт хүлээн авлаа

    ReplyDelete
  20. АХО1 С.Долгоржав бие даалт хүлээн авлаа

    ReplyDelete
  21. bu 5 burendelger bie daalt hvleen awlaa

    ReplyDelete
  22. bu 2 erdenechimeg huleen awlaa

    ReplyDelete
  23. ohb enhjargal bie daalt huleen awlaa

    ReplyDelete
  24. ОХБ 1а Дашзэвэг бие даалтын сэдэв хүлээн авлаа........

    ReplyDelete
  25. ОХБ 1а Dashzeveg biy daaltaa huleen avlaa...

    ReplyDelete
  26. MAC-1a bey daaltin sedwee xvleen awlaa

    ReplyDelete
    Replies
    1. MAC-1a Dawaadorj Galmandakh bey daaltiin sedwee hvleen awlaa

      Delete
  27. МАС1а С.Тунгалаг бие даалтаа авлаа

    ReplyDelete
  28. MAC-1a Galmandakh bey daaltiin sedwee xvleen awlaa

    ReplyDelete
  29. МАС 1а Б.Оюун-Эрдэнэ бие даалтаа авлаа

    ReplyDelete
  30. ОХБ-1 М.Тайванжаргал бие даалтаа хүлээн авлаа.

    ReplyDelete
  31. ОХБ-1 А.Цэрэннадмид бие даалтаа хүлээн авлаа

    ReplyDelete
  32. ОХБ-1 А.Цэрэннадмид бие даалтаа хүлээн авлаа

    ReplyDelete
  33. БУ-8 C.Гүнжилхам бие даалтаа авлаа.

    ReplyDelete
  34. БУ-8 Г.Эрдэнэчимэг бие даалтаа авлаа.

    ReplyDelete
  35. БУ-8 А.Номин-Эрдэнэ бие даалтаа авлаа.

    ReplyDelete
  36. БУ-8 А.Гэрэлмаа бие даалтаа авлаа.

    ReplyDelete
  37. БУ-8 Болортуяа бие даалтаа авлаа.

    ReplyDelete
  38. MAS 1 GANTUYA BIY DAALTAA AVLAA.

    ReplyDelete
  39. AXB 1a aznemekh bie daltn sedwe awla

    ReplyDelete
  40. AXB 1a aznemekh bie daltn sedwe awla

    ReplyDelete
  41. OXB1 ishlkham bie daltn sedw awla

    ReplyDelete
  42. БУ-8 Г.Эрдэнэчимэг бие даалтаа авлаа.

    ReplyDelete
  43. МАС-1 Г.Оюунчимэг бие даалтаа авлаа.

    ReplyDelete
  44. Бу-2 О.Должинсүрэн нийгмийн эрүүл мэнд сонгосон.
    Бу-2 даваацэрэн бие даалт авлаа

    ReplyDelete
  45. AXB-1a Bazarxand bie daaltnixa sedwee awlaa

    ReplyDelete
  46. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  47. AXB-1a Buyanjargal , BU-2 Handarmaa bie daalt6.n sedvee avlaa

    ReplyDelete
  48. ОХБ-1 Б.Лхагважаргал

    ReplyDelete
  49. ОХБ-1 Б.Анхтуяа

    ReplyDelete