Мэдээ мэдээлэл

“ БИЕИЙН ТАМИРЫН “
Хичээлийн хөтөлбөр

Хичээлийн индекс: Кридет                                                                SPRT 101:3
Хичээлийн багц цаг:                                                                             0:0:3                                       
Судлах улирал:                                                                                      2
Өмнөх холбоо:                                                                                        3БТ1: 3БТ2                                    
                                  
Хичээлийн зорилго:   
Оюутнуудын хөдөлгөөний эвсэл эв дүйг сайжруулах, дасгал хөдөлгөөнийг гүйцэтгэх чадвар, дадал олгох, эрүүл мэнд, гоо зүйн мэдлэг олгох, олимпизмийн талаар талаар онолын мэдлэг олгох.
Хичээлийн агуулга: 
Гүйлтийн сонгомол дасгалаар хөдөлгөөний чадвар дадал сайжруулж зөв гүйх арга барилд сургана. Нам гарааны техник, босоо техникээр гараанаас зөв гарч, гарааны хөөлт, зайн хөөлт, барианы хөөлтийг зөв гүйцэтгэх анхан шатны мэдлэг олгоно. Буухиа дамжуулах техник сэдвийн хүрээнд буухиаг дээрээс болон доороос хүлээн авах болон дамжуулалтыг зөв гүйцэтгэх арга барилд сургана.
Гар бөмбөгийн давуулалт, дамжуулалт, бөмбөг хүлээн авалтын техникийг эзэмшүүлэх, хөдөлгөөний эвсэл олгон биеийн чанаруудыг хөгжүүлэх аргад сургана.
Аэробек гимнастикийн төрлөөр хөдөлгөөний чадвар дадлыг хөгжүүлэх, эвсэл, уян хатан чанарыг сайжруулах, бие бялдараа хөгжүүлэх аргуудад сургана. 
Бялдаржуулах, каланетик дасгалуудаар биеийн хүчийг хөгжүүлэх, булчингийн үйл ажиллагааг хянах, хөдөлгөөний чадвар дадлыг сайжруулах арга барилд сургана. 
Сагсан бөмбөгийн дамжуулалт хүлээн авах, бөмбөг барилт, үндсэн зогсолтын мэдлэг олгон, шилжилт хадалгааний чадвар дадал олгоно, бөмбөгийг цээжний өмнөөс шулуун болон шалтай дамжуулалтыг гүйцэтгэх чадвар дадал эзэмшүүлнэ. 2 алхамтаас шидэх дээрээс болон доороос шидэх арга барилд сургана. Дундын зайнаас шидэх үсрэлтээс байрнаас бөмбөгийг цээжний өмнөөс, толгой дээрээс 2 гараар, байрнаас нэг гараас, байрнаас үсэрч шидэх, 2 алхамт хийгээд үсэрч шидэх, торгуулийн шидэлт шидэх, хамгаалагчийн эсрэг шидэх аргуудад сургана. Залатын техникийг зөв эзэмшихэд гарын сарвууг бөмбөгөн дээр оновчтой байрлуулах, тохойн идэвхтэй хөдөлгөөн, бөмбөгийг харааны хяналтгүйгээр удирдах чадвар, гар хөлийн хөдөлгөөний уялдааг зөв гүйцэтгэх чадварт сургана.  
Довтлон тоглогч өөрсдийн үндсэн хөдөлгөөнд шилжихийн өмнө хамгаалан тоглогчийн анхаарлыг сарниулах зорилгоор хэрэглэж байгаа ямар нэгэн үйл хөдлөлийг хуурмаг хөдөлгөөн гэнэ. Эдгээр үйл хөдлөлд хөл гар, их биеийн хөдөлгөөн, толгой нүдний харцыг оролцуулан бөмбөгтэй бөмбөггүйгээр байрандаа болон хөдөлгөөн дундаа нэг хөдөлгөөнийг дахин давтах, өөр хөдөлгөөнтэй хослуулах зэргээр хуурмаг хөдөлгөөнийг хийх арга эзэмшүүлнэ. 

Оюутанд олгох мэдлэг, чадвар, дадал:                                 

Оюутнуудад биеийн тамир спортын төрлүүдийн талаар мэдлэг олгох, эрүүл аж төрөх ёс, биеэ чийрэгжүүлэх аргууд, бие бялдрын өв тэгш хөгжүүлэх дасгал хөдөлгөөнд сургана. Оюутнууд биеийн тамирын хичээлийг судалснаар бие махбодоо чийрэгжүүлэх чадвар, уян хатан, гоо зүйн мэдлэг эзэмшиж, хөдөлгөөнийг гүйцэтгэх чадвар эзэмшинэ.  

                 

Дүгнэх журам: Оюутны мэдлэгийг 100 оноогоор дүгнэнэ. Улиралын явцад 70 хүртэлх оноо, улиралын эцсийн шалгалт 30 онооны тестийн шалгалт байна.
·         Хичээлийн ирц 10, идэвхи оролцооны 10 оноо. Оюутан бүр семинарын хичээлээр идэвхи оролцооноос хамаарч 1-5 оноо авна. Улиралын эцэст оюутны онооны нийлбэрийг гаргаж тухайн ангиас нийлбэр оноогоороо хамгийн өндөр оноотой оюутны үзүүлэлтийг 10 оноо гэж үзэн оюутан бүрийн үзүүлэлтийг тэрхүү үзүүлэлттэй харьцуулан ирц, идэвхийн оноог гаргана.
·         Явцын шалгалт: 30 оноо. Хичээлийн жилд 5 удаа явцын шалгалт, БЕХ 2 удаа сорил авна.
·         Бие даалт: 20 оноо. Бие даалтын хуваарийн дагуу авна. /бие даалтын хуудсыг хойно хавсаргав. /
Оюутны анхааралд: Биеийн тамирын хувцастай, зориулалтын кет, пүүзтэй байна. Хүндэтгэх шалгаантай оюутнууд эмнэлэгийн магадлагаагаа 10-р сарын 1ний дотор авчирах.
Сурах бичиг:
1. Баярбаатар. Ц, Батсүх. Т., “Волейболын үндсэн дасгалууд болон түгээмэл гаргадаг алдааг засах арга техник“ УБ хот 2002 он
2. Гомельский.А.Я., “Мастеруудын нууцаас” УБ хот 2000 он
3. Уранчимэг. О., “Биеийн тамир “ УБ хот 2006 он
4. Гоошоохүү.Д., “Сагсан бөмбөгийн сургалт , онол арга зүй “ УБ хот 2002 он
5. Баасандамба. Ж., “Хүч хөгжүүлэх хүндрүүлэгчтэй дасгал”
6. Гантулга.Р., “ Чийрэгжүүлэх гимнастик “ 2006 он

Багшийн заах арга зүй: Тойргийн, хэсэгчилсэн, нийтийг хамарсан аргаар хичээлийг зохион байгуулна.  

18 comments:

  1. Оюутнуудаа дасгалаа авахдаа комент үлдээхээ битгий мартаарай. Сомент үлдээснээр таныг бие даалтын дасгалыг авч байгаа эсэхийг бүртгэх болно. Энэ нь та бүхний идэвх оролцооны оноонд нөлөөлөх болно.

    ReplyDelete
  2. Үсгийн фонд танигдахгүй байгаа дасгалыг дахин явууллаа.

    ReplyDelete
  3. НББ 1А ДААРИЙМАА БИЕ ДААЛТАА АВЛАА

    ReplyDelete
  4. авчлаа2 багшаа батболд

    ReplyDelete
    Replies
    1. ГТЭЗ1 О.Норпил бие даалтаа авлаа.

      Delete
  5. ГТЭЗ 1а ангийн Д.Нүрзэдмаа нь бие даалтаа авлаа. Багш таньдаа ажил хөдөлмөрийн өндрөөс өндөр амжилт хүсье

    ReplyDelete
  6. Гааль татвар-1а ангийн Г.Ганшүр бие даалтаа авлаа.


    ReplyDelete
  7. ÃÒÝÇ1à ×.Õîíãîðçóë áèå äààëòàà àâëàà áàÿðëàëàà

    ReplyDelete
  8. gaali tatvar 1a Ch .Khongorzul biy daaltaa avlaa

    ReplyDelete
  9. This comment has been removed by a blog administrator.

    ReplyDelete
  10. awlaa bgshaa ahb 1b monkhzaya

    ReplyDelete
  11. Ervvl enhiig hvsie ynjka bna bank

    ReplyDelete
  12. axb 1a g.altanzul awlaa bagshaa

    ReplyDelete
  13. axb 1a b.jawzandulam awlaa bagshaa

    ReplyDelete
  14. Angli helnii bagshiin 1a S. Gantuya bie daaltaa awlaa

    ReplyDelete
  15. AHB 1a M. Munkhbulgan bie daaltaa awlaa

    ReplyDelete
  16. AHB 1a G. Purewtulga bie daaltaa awlaa

    ReplyDelete
  17. Bu-1 Junis Nurbyek

    ReplyDelete